logo
М.Зоригт: Х.Баттулгыг юуны төлөө дэмжих ёстойг надад хэлээд өгөөч

М.Зоригт: Х.Баттулгыг юуны төлөө дэмжих ёстойг надад хэлээд өгөөч

2021/04/25
Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрх, эрх мэдлээ хадгалж үлдэхээр улайрч, гадаадын лобби  компанийг хөлслөн тусгаар Монгол Улсын улс төрийн дотоод асуудлыг олон улсын хэвлэлүүдээр гуйвуулан мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор Америкийн  DCI зөвлөх фирмитэй байгуулсан гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай зэрэг олон хуулийг зөрчиж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг оролдсон, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын эсрэг үйлдэл болох нь Америкийн Хууль зүйн яамны цахим хуудаст нээлттэй тавьсан мэдээллээр нотлогдож эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан манай улстөрчид цахим хуудас болон твиттерээр байр сууриа илэрхийлж буй. Тэдний нэг  УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Мөнхчулууны Зоригт твиттер хуудастаа ийнхүү жиргэжээ.  

"Намайг Баттулгыг дэмжсэнгүй гэж их дайрдаг болж. Юуны төлөө түүнийг дэмжих ёстойг надад хэлээд өгөөч. - Нөгөө намыг УИХ-ын сонгуульд ялуулах гэж юу эс хийв, бүр Шинэ намыг хүртэл бий болгож АН-ын санал хуваалгаж унагасан, Шинэ намын нөхдөө энд тэнд томилж одоо ч зөвлүүлж байгаа, - Эрх баригчидтай нийлж их мөнгөн дүнтэй төслүүд хэрэгжүүлнэ гэсээр эдийн засгийг нийгэмчилж эхэлсэн, барилга зам, төмөр зам, хот сууринг цэрэг дайчилж бариулдаг болсон, цаана нь барилгачид замчид ажилгүй компаниуд нь дампуурч байна. - Өнөөдөр АН-ыг хоёр хувааж юу болгож байгааг Та нар бүгд харж байгаа. Туваан, Цогтгэрэл нартай нийлж намын дүрэмд өөрчлөлт оруулж өөрийгөө өрсөлдөгчгүй нэр дэвшүүлэх гэснээс л эхэлсэн. Ер нь АН-аас сонгогдсон гэдгээ умартаж МАН-тай их сүжирсэн шд, зүү орох зайгүй тас тэврэлдсэн гэж өөрөө ч нэг биш удаа хэлсэн” гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш