logo
АНУ-ын конгресст “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив

АНУ-ын конгресст “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив

2021/04/26

АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын гишүүн Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барив.

Энэхүү хуулиар Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэхийг зорьж буй бөгөөд энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх, Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухад ач холбогдолтой юм.

“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг өмнө нь 2018, 2019 онд Конгресст өргөн барьж байсан. АНУ-ын 116 дугаар Конгресст эл хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг аваад байсан болно.

АНУ-ын Конгресс Монгол Улсын ардчилал, хөгжил, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа баталж ирсэн. Тухайлбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2020 оны 12 дугаар сард, Сенатын танхим 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг тус тус баталсан болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш