Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд АН хоёр тусдаа намын дарга тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон. АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд хэн нь жинхэнэ даргаа сонгох учиртай. Улмаар энэхүү маргааныг УДШ эцэслэх бөгөөд маргааш Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцнэ.
Дээд шүүхийн шийдвэрээс хамаараад АН-ын жинхэнэ даргаар М.Тулгат болон О.Цогтгэрэлийн нэг нь тодроно. Улмаар ялалт байгуулсан талаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ зарлах учиртай. Одоогоор Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, З.Энхболд нар АН-аас нэр дэвшихээр горилж байгаа мэдэгдээд байгаа юм.