logo
Монгол Улс иргэдээ дархжаалуусан үзүүлэлтээрээ Ази тивд 5-рт жагсжээ

Монгол Улс иргэдээ дархжаалуусан үзүүлэлтээрээ Ази тивд 5-рт жагсжээ

2021/04/28

CNN, Нью Йорт таймс болон ДЭМБ зэрэг нэр хүндтэй байгууллагууд коронавирусний эсрэг вакцинд иргэдээ хамруулсан талаарх судалгааг гаргажээ.

Тус судалгаагаар Монгол улс вакцинжуулалтын түвшинээрээ Ази тивд 5-рт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, манай улс одоогийн байдлаар Монгол улс 100 хүн тутмын 22 хүнийг вакцинжуулалтад хамруулсан үзүүлэлттэй. Бидний урд Сингапур, Турк зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас гадна Катар, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб болон Персийн булангийн орнууд жагсжээ.  

Хятад, Орос зэрэг орнууд манай улсаас доогуур үзүүлэлттэй гарсан нь хүн амын тоотой шууд холбоотой аж. Харин жагсаалтын сүүл мушгиж байгаа Киргизстан, Армен зэрэг улсуудын хувьд энэ нь улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой хэмээн мэдээлжээ. Тодруулбал, Арменд төр засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаж Ерөнхийлөгч, Засгийн газар, сөрөг хүчин хоорондоо тэмцэлдэж эхлээд хагас жил гаруйн хугацаа өнгөрч байна. Улмаар тус улсын иргэдээ вакцинжуулах ажил орхигджээ. Киргизстанд мөн адил бослого жагсаал болж үймээн дэгдсэний улмаас иргэдээ вакцинжуулж чадахгүй байгаагийн улмаас жагсаалтыг сүүл мушгисан байна.

Тус судалгааг гарсны дараагаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд “Улс төрийн муудалцаан иргэдийнх нь эрүүл мэндээс илүү байгаад харамсаж байна” хэмээн нийтэлжээ.

эх сурвалж: cnn.com

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш