logo
АН-ыг самрах Ерөнхийлөгч Х.Баттулгын “дохиур” С.Ганбаатар

АН-ыг самрах Ерөнхийлөгч Х.Баттулгын “дохиур” С.Ганбаатар

2021/04/29

Улс төрийн карериа эхлүүлээд 10 гаран жил болж байгаа ч одоог хүртэл тогтвор суурьшилгүй, нэг намаас нөгөө нам дамжиж байгаа С.Ганбаатар гишүүн өнөөдөр МАХН-аас гарч АН-д элсэн орлоо.

АН-ын өнөөгийн хуваагдсан байдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга үүсгэсэн бөгөөд талцуулсан нэг талыг өөртөө үйлчлүүлж байгаа гэж АН-ын гишүүд ярьдаг. Тэр хэсэг нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талыхан юм.

С.Ганбаатар 2021 он гарсаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай ил далдгүй хамтарч ажиллах болсон бөгөөд түүний гүтгэлэгт мэдээллийг улам сэвж, олон нийтэд мэдээлж байгаа. Тэрээр О.Цогтгэрэлийн АН-д элсэж орсноор Ардчилсан нам дахин нэгдэхгүйгээр хоёр хуваагдах эрсдэлийг нэмэгдүүллээ.

С.Ганбаатар нь элсэж орсон нам, ажиллаж байсан газруудаа тэр чигт нь самарч цаашдын хувь заяаг нь “алж” байдаг.

2010 оны үед МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатар тээвэр үйлчилгээний төв буюу авто баазын газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн, “үйлдвэрчин” орон сууц, “альфа” зочид буудал, “union building” байгууламжтай нэр холбогдож, тус холбоог өөрөө үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Улмаар тус байгууллагыг ямар ч хүчгүй, улс төрийн оролцоогүй, хий ярьсан, ажилчдын эрхийг хамгаалж чадахгүй дүр эсгэсэн байгууллага болгосон.

2012 онд бие даагч УИХ-ын гишүүнээр ажиллах болсон бөгөөд 2015 онд ХҮН-д элсэж орсон. Тухайн үед байгууллагдаад удаагүй байсан шинэ намыг улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болтол нь самарсан. Ингээд 2016 онд тус намаас нэр дэвшсэн ч гишүүнээр сонгогдож чадаагүй.

Тун удалгүй МАХН-д элсэж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Сонгуульд багахан амжилт гаргасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАХН-ыг хоёр талцуулж, данслагдсан бүхнээ хувааж авах санаархлыг хийж байсан.

Энэ мэтчилэнгээр очсон газар, харъяалгдсан нам бүрээ самарсан С.Ганбаатар энэ удаад АН-ын хагарлыг улам гүнзгийрүүлэх гэж О.Цогтгэрэлийн удирдаж байгаа над Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар элсэж оров уу?

Сэтгэгдэлүүд

Дээш