Монгол Улсын баатар Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг татан буулгах тухай захирамж гэгчийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Тэрбээр ”Ерөнхийлөгч уурлахаараа аль нэг намыг тараадаг жишиг тогтоовол ардчилал устаж байгаа нь тэр. МАН-аар зогсохгүй сүүлийн үед Ерөнхийлөгчийг дэмжигч манай зарим нэг овлигогүй партизанууд Ардчилсан намыг тараана гэж орилдог боллоо. Ёстой хуцав аа. Тараах гээд үзээрэй л дээ” хэмээсэн байна.
Д.Өрнөх