logo
Монголын төмөр замын “эзэн” Х.Баттулга

Монголын төмөр замын “эзэн” Х.Баттулга

2021/04/30

Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой хууль бус үйлдлүүд олонтаа дуулддаг. Эдийн засагч Л.Наранбаатар Х.Баттулгатай холбогдох төмөр замын хэргийг баримттайгаар дэлгэж, энэ хүний буруутай үйлдлээс болж Монголын ард түмэн 10 тэрбум ам.долларын   хохирол амссан тухай мэдээлж байгаа. Аль 2003 оноос хойшхи сүүлийн 18 жил манай улс төмөр зам барих гэж олон ч оролдлого хийлээ. Энэ бүгдтэй дандаа л Х.Баттулга нэр холбогдчихсон явдаг. Тухайлбал, 2010 онд Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг "Энержи ресурс" барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Одоо баригдаж буй төмөр замыг Ерөнхийлөгчийн найз болох “Голомт”-ын Д.Баясгалан хэн ч харж үзэж болохооргүй улсын нууцын зэрэглэлтэй гэрээгээр барьж байгаа.

Манай улсад  төмөр зам баригдах эсэх, аль царигаар явах бүгд  Х.Баттулгын оролцоо, нөлөөллөөр шийдэгдэж ирсэн гэхээр энэ хүн яах аргагүй төмөр замын “эзэн” юм байна.

“Эзэн” Х.Баттулга өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд Монголын төмөр замыг бариулахгүй хорлосон уу, монголчууд ямар их боломжийг алдав, үүний цаана хоёр хөрш улс хожсон уу гэх хариултыг уншигчид хэдийнээ мэднэ.

Х.НАРАН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш