logo
Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа

Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа

2021/05/02

Парламентад суудалтай намууд Тавдугаар сарын 2-ны өдөр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлана.  Ардчилчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон намын даргын сунгаанаас хойш хоёр дарга, хоёр тамгатай яваа тус нам Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн нэр дэвшигчдээ ч мөн тус тусад бүртгэсэн.

Өчигдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлээд байсан билээ. Тэгвэл тэрээр дөнгөж сая нэрээ татаж буйгаа илэрхийлэв.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" гэсэн байна.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш