logo
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна

Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна

2021/05/04

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна.

Дүүргийн 1-20 хорооны нутаг дэвсгэрт өнгө үзэмжгүй рекламны байгууламж, явган хүний болон авто машины зорчих хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж барьсан хашаа, хайс, хашлага зэрэг нийтдээ 156 байршил байгаа юм. Өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн эдгээр байршлууд дахь зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг хийн хотын стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлыг хийж байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш