АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль зүүд зэрэглээ болно гэж хэлээд байсан даа. АН-ын нэр дэвшигчийг бүртгэхгүй, дотоод асуудлаа шийд гэсэн зөвлөмж төрийн байгууллагуудаас өгнө гэж хэлээд байсан. Ерөнхийдөө ийм зүйл болно гэдэг урьдчилсан дүр зураг гарчихсан байлаа. Гэтэл хоёр даргатай, хоёр намаас хоёр нэр дэвшигч тодруулаад Монгол төрийг дарамталж байна.
УИХ-ын гишүүд өлсгөлөн зарлана гэхээсээ өмнө С.Эрдэнэ, О.Цогтгэрэл хоёр уулзаад нэг нэр дэвшигчээ зүтгүүлсэн бол асуудалгүй байлаа. Аль нэг талыг хүлээн авбал бас л гомдол тэмцэл гарах байв. Одоо Х.Баттулга эмх замбараагүй байдал үүсгэх, Онц байдал тогтоох гэж оролдох болов уу. Ерөнхийдөө бол МАН төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэсэн нэрийн дор дайрах нь л дээ. Эмх замбараагүй байдал улс оронд тогтворгүй нөхцөл, өвчин эмгэг л авчирна. Нөгөө талаар хариуцлагаас зугтаах боломж олгох магадлалтай юм. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг "Ингэх гээд байсан" Х.Баттулга, Н.Алтанхуяг нар АН-аа юу болгосон гэдгээ "Эргэж бодох бодол" шүү.