logo
Иргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮК

Иргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮК

2021/05/07
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягын тэргүүлсэн нэр бүхий 7 гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. УИХ-ын гишүүний дархан эрхээ урдаа барьж, хатуу хөл хорионы өдрүүдэд ингэж өлсгөлөн зарлаж байгаа нь жирийн иргэн болон улс төрч нарт хууль хэрхэн ялгавартай үйлчилдэг болохыг харуулсан үйлдэл гэж олон нийт дүгнэж байна.

Энэ үед Хүний эрхийн Үндэсний комисс ХЭҮК-оос өлсгөлөн зарлаж буй гишүүдэд дулаан хувцас, хучлага, дэвсгэр өгөх шаардлагыг ЦЕГ-т гаргажээ. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагыг тэдгээр гишүүдийг өлсгөлөн зарлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэсэн байх юм.

Иймээс ХЭҮК-ийн гишүүдээс асуух асуулт байна.

Одоо мөрдөгдөж буй Цар тахлын хуулиар олон нийтийн жагсаал цуглаан хориотой гэдгийг ХЭҮК-ийн гишүүд мэдэж байна уу? Та нарын хамгаалах гээд байгаа УИХ-ын гишүүд чинь ард иргэдийг жагсаал цуглаан, тэмцэлд уриалаад байгааг анхаарч харж байна уу?

Нөгөөтээгүүр удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорионы улмаас ажлын байраа алдсан, бизнес нь дампуурсан, орлогогүй болсон иргэдээ өмгөөлж, ХЭҮК-оос хүний эрх ярьсан билүү. Гэтэл яагаад өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлээгүйн төлөө өлсгөлөн зарласан нэртэй төв талбайд “хэвтэж” байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй улс төрчдийг өмгөөлж ийм мэдэгдэл гаргаад байгаа юм бэ?

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш