Монголын улс төр сүүлийн хагас жил бужигнаантай байна. Энэ бүх бужигнааны ард нэг л хүн байгааг монголчууд эрхбиш гадарлахтайгаа боллоо. Сошиалаар тархи угааж, хүн хүнийг гүтгэн буруутгалаа. Өөрийнх нэр дэвшихгүй болсонд Тамгын газрын дарга буруутай байхад эрх баригч МАН-ыг буруутгав.
Тэр ч бүү хэл МАН-ын удирдлага, төр засгийг буруутгав. Түүнийг тойрон хүрээлэгчид ардчиллын төлөө, иргэдийнхээ төлөө биш, Ерөнхийлөгчийн заавраар улс орныг бужигнуулах арга саам хийж, өлсгөлөн хүртэл зарлаад байна. Харин түүний дэмжигчид нь хувьсгал тэмцэлд уриалсан агуулга бүхий мэдээлэл, пост сүүлийн үед оруулах боллоо.
Тэр ч бүү хэл хэн нэгэн улстөрчийг шат дараатай, алсаас, ар араас нь нүдэж гүтгэхдээ гаргуун байна. Юуг юутай ч холиод хэнд ч нааж чадаж байна. Энэ бүхний ард байгаа эзэнг Ерөнхийлөгч Х.Баттулгын өшөө авалт гэдгийг одоо иргэд шууд уншаад ойлгох болжээ.
Б.АЗ