Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, АН-ын бүлгийн зарим гишүүд төв талбай дээр дөрөв дэх өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Үүний өмнөх өдрүүдэд Нийслэлд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон байсан тул төв талбай руу иргэдийг, зарим тохиолдолд сэтгүүлчдийг ч оруулахгүй байсан юм.
Тэгвэл өнөөдрөөс хөл хорио дуусаж, бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулсан. Ингэснээр төв талбайг зорих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэлгүй болж буй. Улмаар өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдийг дэмжихээр ирсэн олон хүний бөөгнөрөл төв талбай дээр бий болж эхлээд байна. Хүмүүс улам нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Г.САНСАРМАА