logo
Зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлжээ

Зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлжээ

2021/05/13

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд БЗД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж, эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба тус ажлыг гүйцэтгэхдээ  хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу  хэрэгжүүлэн ажиллалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш