Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МАН-ын гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж, дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг хяналтын ерөнхий хороо Ц.Анандбазар тэргүүтэй хүмүүсийг намын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл МАН-ын Хяналтын хорооноос МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Улмаар Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагаж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Р.Алтан