У.Хүрэлсүхийн засаг 7.2 сая га газрыг чөлөөлж, 938 лицензийг цуцалсан. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 5 орчим хувь. Хэрэв У.Хүрэлсүхийн зорьсон “Үндэсний хөтөлбөр” бүрэн хэрэгжвэл нутаг дэвсгэрийн 26 хувь нь тусгай хамгаалалтад орох юм.
7.2 сая га гэдэг таны, миний өмчлөлийн 0.07 га газартай жишвэл 227 мянган айлын хашааны газар, аймгаар харьцуулбал Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээ. 1 лиценз цуцлахын ард хичнээн их хэл үг, хэрүүл тэмцэл болсныг бид мэднэ. Монголын газар шороо, эх нутгийн төлөө 938 эрсдэлийг давж цуцалж чадсан нь эр зориг.
Д.БАТМАА