Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод суурин 47 цэгт, 10 явуулын автобусаар 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
Мөн PCR шинжилгээний байнгын болон явуулын цэг 6 цэг ажиллаж, хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ.
Та бүхэнд дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.