Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас өнөөдөр /05.17/ АН-ын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байна.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn