Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 206 улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум хүн дархлаажуулалтад хамрагджээ. Дээрх 206 улсаас вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалтаар Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн байна.
Харин нэгдүгээрт Израиль улс тэргүүлжээ. Одоогийн байдлаар тус улс нийт хүн амынхаа 62.8 хувийг вакцины эхний тунгаар дархлаажуулсан байна.
Манай улсын хувьд ирэх долдугаар сарын 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг буюу 2,067,292 иргэнээ бүрэн дархлаажуулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 22,198 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэжээ.
Ингэснээр одоогийн байдлаар манай улсын вакцинд хамрагдах ёстой нийт хүн амын 87.2 хувь нь буюу 1,802,270 хүн эхний тунгаа хийлгээд байна. Үүнээс 666,287 хүн буюу 32.2 хувь нь бүрэн тунгаа хийлгэжээ.