Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар I тунд 2863, II тунд 16947, нийт 19810 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933.916 нь I тунд, 57 хувь буюу 543.379 нь II тунд хамрагдаад байна.
Харин өнөөдөр /2021.05.21/ Улаанбаатар хотод 55 суурин цэгт, 29 явуулын автобусаар 135 багийн 818 эмч, ажилтан ажиллаж, 27733 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.