logo
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 54 цэг ажиллана

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 54 цэг ажиллана

2021/06/08

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр I тунд 892, II тунд 8895, нийт 9787 иргэнийг дархлаажуулалтад хамрагджээ. Мөн вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.4 хувь буюу 957.615 нь I тунд, 85.2 хувь буюу 812.503 нь II тунд хамрагдаад байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт дархлаажуулалтын 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11.888 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.  Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш