logo
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021/06/08

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн болон Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-нд Сэлэнгэ мөрний эх болон Туул гол Улаанбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот, Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа сайжруулж, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш