logo
Дэлхийн тавцанд танигдсан тоглогчид

Дэлхийн тавцанд танигдсан тоглогчид

2021/06/14
И-спорт бол дижитал эрин үеийн салшгүй нэг хэсэг. Харин PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. PUBG MOBILE тоглоомын олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монголын баг тамирчид дэлхий дахиныг гайхшруулсан амжилт үзүүлсээр байна. ZEUS багийн хувьд дэлхийн тавцанд нэрээ гаргасан сүүлийн тэмцээндээ амжилттай оролцлоо.
 
И-спорт нь суурин компьютероос тоглоомын консул хүртэл бүх насны хүмүүсийн дунд түгээмэл хэрэглээ болж ирсэн бөгөөд и-спортын хамгийн сүүлийн чиг хандлага нь гар утсан дээрх тоглоом юм. Гар утасны тоглоомууд дундаас дэлхий даяар шуугиан дэгдээсэн тоглоомын нэг бол яахын аргагүй PUBG MOBILE. Энэхүү тоглоом нь 100 хүртэлх тоглогчдыг алслагдсан аралд тулаанд дууддаг. Тоглогчид зэвсэг, хангамж цуглуулж, тэр ч байтугай тээврийн хэрэгсэл ашиглаж багийн тактикаар тоглодог нь тоглоомыг илүү сонирхолтой болгож өгдөг.
 
Аварга болох нь тамирчин бүрийн зорилго юм. ZEUS багийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 (PMGC) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн бол тэд энэ удаад 2021 оны 6-р сарын 10-13-ны өдрүүдэд болсон “2021 PUBG MOBILE PMPL” Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож өмнөх амжилтаа бататган 2-р байр эзэлснийг дуулгахад баяртай байна. PUBG MOBILE и-спорт хөтөлбөр нь 2021 онд $ 14,000,000 долларын шагналын сан бий болгож мобайл и-спортын түүхэнд хамгийн өндөр дүнтэй шагналын санг бүрдүүлээд байна.
 
И-спорт нь хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуу үеийнхнээс бүрддэг. Тэд бол зүгээр нэг тоглоом сонирхогчид биш тэд бол өөрсдийнхөө зорилгод тэмүүлэгчид юм. ZEUS багийн хувьд дэлхийн шилдэг болох гэсэн мөрөөдөлдөө тэмүүлж яваа 16-25 насны залуучуудаас бүрддэг.
 
ZEUS багийн хувьд дэлхийн бусад өрсөлдөгчдийн анхаарлын төвд байж, өрсөлдөгчид нь тэднийг байнга ажиглаж байдаг бөгөөд тэднийг тэмцээний хар морь гэж нэрлэдэг байна. Багийн гишүүдийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь тэднийг мөрөөдлийнхөө хойноос тууштай зүтгэж байгааг дэмжиж байгаа нь талархууштай. ZEUS багийн тамирчдад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэж амжилт хүсье. Багийн цахим хуудас: https://www.facebook.com/Z3USCLAN, https://www.instagram.com/zeusesportspubgm/,
 
Багийн талаархи баримтат нэвтрүүлгийг доор линкээр үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=8ws2x1Y5u8s&t=113s

Сэтгэгдэлүүд

Дээш