logo
"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" цахим сурвалжлагын арга хэмжээ эхэллээ

"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" цахим сурвалжлагын арга хэмжээ эхэллээ

2021/06/22

"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" Монгол, Хятад  хоёр орны хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжлагын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /6 дугаар сарын 22/-ны өдөр ӨМӨЗО-ны төв Хөх хотод, Улаанбаатарт цахим хэлбэрээр зохиогдлоо. 

Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан сурвалжлагын арга хэмжээнд Монгол, Хятадын найрамдлын үйл явц, ХКН-ын түүхэн хөгжлийг харуулж, хоёр орны найрамдал ба иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой.  

Уг арга хэмжээ 6-р сарын 22-28 хүртэл үргэлжилэх бөгөөд Хятад улсын Синьхуа Агентлагийн монгол хэлний сайт, ХТРТ-ийн монгол хэлний сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээний төв, ӨМРТ-ийн “Талын Дуу Хоолой Радио”, ӨМ-ийн Монгол Одон Телевиз ба Монголын “Зууны мэдээ сонин”、UBS、TV2、TV8、FM107.5、Zindaa.mn、News.mn、shuum.mn、Livetv.mn、mass.mn зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл дамжуулж оролцсон юм.

Ирэх хоногуудад Өвөр Монголын Баяннуур, Ордос, Ухай хот түүнчлэн Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орноор аялан сурвалжлага хийж, ядуурлаас ангижруулах

, байгаль орчныг нөхөн сэргээх, соёл аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, эко бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг олон салбарын хөгжил, ололт амжилттай танилцах болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш