Хамтарсан цахим сурвалжилгын баг 06 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр үдээс хойш Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотоос 50 хүрэхгүй километрийн зайд орших Минь Нин суурингийн Хэмэй цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэртэй танилцлаа.
Ядуурлыг бууруулахын тулд нөхцөл боломж тааруу нутгийн иргэдийг нүүлгэн энд суурьшуулснаар тус суурин буй болж, ядуурлыг бууруулах замаар цэцэглэн хөгжжээ. Минь Нин ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны механизмын тэтгэлгээр Хэмэй цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэр байгуулагдаж, цахим худалдааны шинэ загварыг бүрдүүлэн, суурингийн шинэ эрч хүч болж байна.
Цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэр нь ихэвчлэн цахим худалдаанд тулгуурлан энэ нутгийн нэртэй бүтээгдэхүүн болох нохойн хошуу, жимсний хатаамал, цагаан будаа зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Одоогийн байдлаар тус үйлдвэрт Юаньлүн тосгоны 52 иргэн ажиллаж байгаа бол үүнээс 90 хувь нь нутагтаа үлдсэн эмэгтэйчүүд юм.
Ажилчдын 90 хувь нь бага сургуулийн боловсролтой хэдий ч "хурдан гар", "тик ток" зэрэг апп ашиглан шууд нэвтрүүлгээр дамжуулан цахим дэлгүүр ажиллуулах, бүтээгдэхүүнээ боож савлах, түргэн хүргэлтээр явуулах зэрэг ажлыг хийж, хүн нэг бүрийн сарын орлого нь дунджаар 2400-3000 юаньд хүрсэн байна.
Зохиогч: | Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг |
Найруулагч: | Ц.Урантунгалаг |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |