logo
Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо

Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо

2021/07/06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан.

Тэгвэл ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд зөвшөөрөл авах хүсэлт ихээр ирүүлж байгаа юм. Иймд Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байгаа бизнес эрхлэгчдийг Хотын дарга дэмжиж, иргэдийн эрэлт, хэрэгцээг харгалзан үзэж сүүдрэвч (гарден)-тэй улирлын түр үйлчилгээг нээхээр боллоо. Энэ нь зөвхөн тухайн ресторан, зоогийн газрын үүдний хэсэгт байрлах, өөрийн эзэмшлийн сүүдрэвчтэй талбай (гарден)-д хамаарах юм. Харин нийтийн эзэмшлийн талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамж 304 мянган төгрөг гэдэг бөгөөд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр ажиллуулах шийдвэр гаргав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш