Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Тус шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх юм байна.