logo
Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайхад нисдэг тэрэг ашиглана

Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайхад нисдэг тэрэг ашиглана

2021/07/22

Самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй Сэлэнгэ аймагт сураггүй болоод 18 хонож байна. Дээрх иргэдийн ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлт гаргаад байсан юм.

Тэгвэл онцгой байдлын аврах баг алга болсон иргэдийг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явахаар болсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш