logo
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021/07/26

Энэ сарын 25-ны Ням гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 1275, II тунд 2492, нийт 3767 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1063762 иргэн I тунд, 964694 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 1560 жирэмсэн эх, 12-15 насны 19297, 16-17 насны 12809 хүүхэд II тунд хамрагдсан байна.

Харин өнөөдөр /2021.07.26/ Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 9135 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

Сэтгэгдэлүүд

Дээш