logo
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татжээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татжээ

2021/07/26

Нийтийг хамарсан хөл хорионы үеэр хуулийн байгууллагын ажилтнуудыг цуглуулан найрласан өмгөөлөгч Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг нийгмийн анхаарлыг хэсэгтээ татаж байлаа. Дуулианы дараа ор сураггүй алга болж, бичлэгт багтсан бүсгүйчүүд нь Цагдаагийн мөрдөн байцаагчдыг хүчээр мэдүүлэг авсан гэх мэт хэд хэдэн дуулианы дараа Б.Баасанцогт сураг тасарсан юм.

Тэгвэл Нийслэлийн Прокурорын газар өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллагын албан хаагчдад авилга өгсөн байж болзошгүй хэрэгт буруутган яллагдагчаар татсан тогтоол гаргажээ. Б.Баасанцогтын данснаас мөнгө шилжүүлэн авсан хуулийн байгууллагын албан хаагчдын нэр ил болсон бөгөөд тэдгээр хүмүүсээс мөн хэрэг гэрчийн мэдүүлэг авах бололтой.

Тэдний дунд хамгийн их анхаарал татаж байгаа хүн нь Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж, Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат бөгөөд Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой Төрийн ордны зүүн жигүүрийн кафед уулзаж байсан зураг ч олон нийтийн сүлжээнд тавигдаад авсан юм.

Мөн Б.Баасанцогтыг “Ариг” банк дээр явагдсан хууль бус үйл ажиллагаанд оролцсон хэргээр шалгаж байгаа гэнэ.

0F84B78C-5906-4948-9837-623D25983429-300x217 Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татаж, НПГ-ын орлогч асан Ц.Насанбат нарын прокурор, шүүгчдийг шалгаж эхэллээ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш