logo
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

2021/07/29

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг сунгаж нэг хоршоонд даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олголоо. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-тэй холбогдуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ын дагуу нэр бүхий компаниудын хаалттай өрийн хэрэгслийг бүртгэлээ.

Мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 4 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 1 иргэнд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 216 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, 420 үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн, 38 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл аваад байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш