Буянт-Ухаа нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолд өнөөдөр буюу 2021 оны долоодугаар сарын 30-ны өдөр анх удаа "BUYANT-UKHAA AIR SHOW-2021" арга хэмжээ зохион байгуулагдана. УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу арга хэмжээг ковидын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн зохион байгуулагчдын шаардлагыг биелүүлэн халуунаа хэмжүүлж, амны хаалт тогтмол зүүн, хүн хоорондын зай барьж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр сонирхох боломжтой аж.