Иргэн-даатгуулагч танд ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах Амбулаторийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.
2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 03 дугаар тогтоол батлагдан энэ оны 3-р сараас хэрэгжиж эхэлснээр Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө нь гурван оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсныг 6 төрлийн 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөсөн. Мөн Амбулаторийн үйлчилгээг зөвхөн улсын эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн үзүүлэхээр зохицуулалтыг хийлээ. Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн хүлээлтийг бууруулах, эмнэлгийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон юм.
Иргэн, даатгуулагчийн дээрх бүх үзлэг, шинжилгээнд хамрагдах зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах буюу иргэд, даатгуулагчдаас хамтын төлбөр гарахгүй байх зохицуулалтыг хийсэн нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.