logo
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзав

2021/08/05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суух Төлөөлөгчийн газрыг нээж анхны суурин Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын экспортын чадавхийг бэхжүүлэх, Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилласныг  онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжиж ажилласан  Гадаад харилцааны яаманд Элчин сайд Т.Л.Христеа талархлаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш