logo
ЭМД: Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ

ЭМД: Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ

2021/08/06

Уншигч та бүхэнд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.

- 2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөхөөр тусгасан.

- Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.

- Түүнчлэн MRI болон Комюьтер томографи оношилгоог эмчийн заалтаар тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд энэ тохиолдолд тодосгогч бодисын төлбөр болох 150 000 төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас, 30 хувийг даатгуулагч хариуцна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш