logo
Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна

Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна

2021/08/06

Шадар сайдын шийдвэрлэсний дагуу 2021 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаднаас эм, эмийн хэрэгсэл авахгүй байх, эм хангамж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх санал гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хүлээн авч эхэллээ.

Иргэд та бүхэн дээрх асуудалтай холбоотой гомдлоо 11-11 төв, 1111 тусгай дугаарт хандана уу гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш