logo
Энэ оны эхний 7 сард 11 тонн үнэт металл худалдан авлаа ​

Энэ оны эхний 7 сард 11 тонн үнэт металл худалдан авлаа ​

2021/08/09

Монголбанк 2021 оны 7 дугаар сард 1.7  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164862.22 төгрөг байлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.


График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


График 3. 2021 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш