logo
Бамбай хоншоорт могойноос болгоомжил!

Бамбай хоншоорт могойноос болгоомжил!

2021/08/13

Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.

Ерөнхий шинж:

- Биеийн урт 70 см  орчим

- Биеийн ерөнхий зүс хул шарга юмуу, хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал, ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юмуу, бор шарга байна.

- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.

- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.

- Хүүхэн хараа нь босоо.

- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос  ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 утсаар мэдээлэл өгнө үү.

Сэтгэгдэлүүд

Дээш