logo
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2021/08/20

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2021 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар сукендэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш