logo
БНСУ-д ажиллах хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдийн анхааралд...

БНСУ-д ажиллах хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдийн анхааралд...

2021/08/25
БНСУ-д ажиллах хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалт 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын (CBT) танхимд явагдана.
 
Энэ жилийн хувьд коронавирусний (COVID-19) халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж тэнцсэн иргэнээс өнгөний харалган г.м биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авахыг мэдэгдэж байна.
 
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах холбоосоор http://hudulmur-halamj.gov.mn/news/show?id=1189monkor.net орж харна уу.
 
Мөн цахим бүртгэлийн http://solongos.hudulmur-halamj.gov.mn сайтаас харах боломжтой.
 
Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.  Үүнд:
 
1. Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
 
2. 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
 
3. Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
 
4. Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлэгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно.
 
5. Коронавирусний ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт явагдаж дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.
 
6. Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна.
 
Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 11 дүгээр сарын 03-нд зарлана.
 
 

Сэтгэгдэлүүд

Дээш