Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр чиглэлийн авто замын трасстай танилцлаа.
Баянмөнх суманд баригдсан гүүрийн асуудлаар сумын удирдлагуудтай уулзаж, шинээр баригдах авто замын дагуух газрыг иргэнд эзэмшүүлэхгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын лицензийн зорилгоор харьяа сумаас нь олгохгүй байх тал дээр санал нэгдлээ.
Түүнчлэн Баянмөнх сумын гүүрийг засварлах, арчлах шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд онцолж, орон нутаг анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Зам, тээврийн хөгжлийн яам