ӨМЧИЙН ХЭЛБЭР ҮЛ ХАРГАЛЗАН ТӨЛБӨР НЭМЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГСӨН
БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан 8 дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болоод байна.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгсөн.
СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам