logo
Хоёр дахь "Өглөөний гудамж" өнөөдөр нээлтээ хийнэ

Хоёр дахь "Өглөөний гудамж" өнөөдөр нээлтээ хийнэ

2021/08/30

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 07:00 цагаас нээлтээ хийж байна.

“Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. 

Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моддын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой шинэ орчин бүрдлээ.

Энэ "Өглөөний гудамж" нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-ийн урд талд байрлалтай юм байна. Тодруулбал, Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дундах гудамж юм.  

Сэтгэгдэлүүд

Дээш