2021 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аялах Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 271/272 дугаар зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг танилцуулж байна.
Зорчигчдын анхааралд:
Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
- Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт
- Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн магадлагаа
- Шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс хойш 3 хоногийн хугацаанд хүчинтэй), эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй)
Эх сурвалж: Төмөр зам дахь цагдаагийн газар