Ажил хаялтад нийслэлийн 95 сургууль, 149 цэцэрлэгийн багш нар нэгдэнэ гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Мөн орон нутгийн багш нар ч энэхүү ажил хаялтад нэгдэж байгаагаа гарын үсгээрээ илэрхийлсэн билээ. Өнөөдрөөс албан ёсоор эхэлсэн ажил хаялтад нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 сургууль, 20 цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 17 сургууль, 22 цэцэрлэг, Баянголд 13 сургууль, 30 цэцэрлэг, Баянзүрхэд 19 сургууль, 25 цэцэрлэг, Сонгинохайрханд 19 сургууль, 32 цэцэрлэг, Хан-Уулд 15 сургууль, 20 цэцэрлэгийн багш нар хаалгаа барьжээ.
Харин БСШУЯ-ны зүгээс багш нарын хугацаагүй ажил хаялтын хугацаанд хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолгүй байлгах үүднээс “Боловсрол суваг” телевизтэй хамтран теле хичээлийг явуулахаар болсон байна.Теле хичээл даваагаас баасан гарагийн өдөр бүр 10.00-12.00, 13.00-14.30, 15.00-16.00 цагийн хооронд гарах ажээ.