Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны уулзалт хийжээ. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна гээд, зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ч амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэсэн байна. Үүний тод илрэл нь Индонезийн тал манай талыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч орны хувьд Ерөнхий сайдын түвшинд урьж оролцуулж буй явдал болохыг талууд харилцан тэмдэглэжээ.
Энэхүү уулзалт болон чуулга уулзалтын нээлт зэрэг бусад арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр ашигтай, бодит үр дүнтэй болгон хөгжүүлэх асуудлаар санал солилцсон аж.
Хоёр талын хамтын ажиллагааг эн тэргүүнд аль салбарт хөгжүүлэх талаар тодорхойлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх, Засгийн газрын гишүүд, яамдын хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр одооноос эхлэн идэвхтэй ажиллахаар тохиролцсон байна.
Ирэх 2012 оны хавар Улаанбаатар хотноо болох Энхийг сахиулагчдын цугларалтад оролцох зэргээр энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харилцан тэмдэглэжээ.