logo
Жирэмсэн эхчүүдийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна

Жирэмсэн эхчүүдийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна

2021/09/13
Дорнод аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байгаа нийт 498 эхчүүдийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Энэхүү ажилд агентлаг, төрийн байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж байгаа бөгөөд жирэмсэн эхчүүдтэй нэг бүрчлэн утсаар холбогдож, сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй эхчүүдэд шинжилгээний түр цэгийн хаяг байршил, шинжилгээ авах цагийн хуваарийн талаар зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэн ажиллаж байна.
 
Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд шинжилгээний явуулын цэгийг тодорхой байршлуудад цагийн хуваарийн дагуу ажиллуулж, өдөр өдрөөр хуваарь гарган шинжилгээг зохион байгуулах юм.
 
Иймд эхчүүдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шинжилгээндээ хамрагдахыг уриалж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш