logo
Ой тогтоолтын ДАШТ-нд Монголчууд гуравдугаарт оржээ

Ой тогтоолтын ДАШТ-нд Монголчууд гуравдугаарт оржээ

2011/12/13
Энэ тэмцээн Хятадын Гуанжоу хотод болон энэ сарын 10-ны өдөр өндөрлөжээ. 20 дахь удаагийн тэмцээнд манай баг тамирчид багаараа гуравдугаар байр эзэлсэн байна.Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын дөрвөн тамирчин оролцсон бөгөөд БНХАУ болон Филиппиний баг тамирчдын дараа бичигджээ.
Нийт 21 орны 125 тамирчин оролцож, арван төрөлд оюун ухаанаа уралдуулсан аж. Манай улсын багийн ахлагч, ой тогтоолтын олон улсын аварга, мастер Х.Хатанбаатар дөрөвдүгээр байрт жагссан байна. Тэрбээр “Хөзрийн дараалал” цээжлэх төрөлд 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн алдалгүй нэрлэжээ. Мөн сонсголын ой тогтоолт шалгадаг “Дуут цифр” төрөлд 400 цифрээс 89-ийг алдалгүй нэрлэснээр долдугаар байрт орсон бол С.Акжол “Нэр, зүс царай цээжлэх” төрөлд 15 минутад 59 хүний нэр ус, зүс царайг цээжилж, алдалгүй санаснаар тавдугаар байрт оржээ. Тэрбээр нэг цагийн дотор 572 ширхэг хөзөр, 1040 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерын болзлыг хангаж ой тогтоолтын олон улсын их мастер болжээ.
 Харин С.Цогбадрах нэг цагийн дотор 624 ширхэг хөзөр, 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр ой тогтоолтын олон улсын их мастерын болзол хангасан гэнэ. Багийн дөрөв дэх гишүүн Т.Мягмарсүрэнгийн хувьд 11 багц буюу 572 ширхэг хөзөр цээжлэн алдалгүй нэрлэснээр ой тогтоолтын олон улсын мастерын болзол хангажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш