logo
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

2021/09/16

“Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс баригдсан түр замуудын нэг болох Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны 04 дүгээр сард барьсан.

Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

Түр замыг Дунд гол дээгүүр баригдаж байгаа 60 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж үндсэн гүүрийн доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сард нээх хүртэлх хугацаанд ашиглах юм. 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш