Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 02, 11-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас хоёр удаа хил зөрчиж ирсэн таван иргэнийг хилчид илрүүлэн саатууллаа.
Дээрх иргэдийг холбогдох байгууллагад шилжүүлэн өгөөд байна хэмээн Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.